Улиастайд хаанаас ч интернэтэд холбогдож болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/.Завханы төв Улиастай суманд “Цахим Улиастай” хөтөлбөрийг сүүлийн хоёр жил хэрэгжүүлснээр үйлчилгээний 27 газар, нийт таван багийн нутаг дэвсгэр дээрх 70 орчим байгууллага утасгүй интернэтэд бүрэн холбогджээ.
Улиастай сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан “Цахим Улиастай” хөтөлбөрийн хүрээнд 40 гаруй төрийн байгууллага, зарим томоохон аж ахуйн нэгж, зоогийн газар, үзвэр үйлчилгээ, худалдааны төвүүдэд Мобикомын wifi цацагч байрлуулснаар бүхэлдээ интернэт орчинтой болоод байна.
Энэхүү 4mb-ын хурдтай утасгүй интернэтийг ашиглахын тулд мобиком эсвэл юнителийн хэрэглэгч байх хэрэгтэй. Мобикомын хэрэглэгч дата эрхтэй, харин юнителийн хэрэглэгч дата карттай байх хэрэгтэй аж. Энэхүү wifi орчин бүрдүүлсэн байгууллагуудын ойролцоох гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд иргэд чөлөөтэй интернэт орчинд холбогдож хүссэн мэдээллээ унших боломжтой болжээ.
Б.Мягмарсүрэн