ОХУ энэ онд Европ руу 200 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-04 11:20:12
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /TASS/. Энэ онд Европ руу 200 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Австрийн Канцлер Себастьян Курзтай уулзсаныхаа дараа мэдэгджээ.


“Европын орнуудад ОХУ-ын байгалийн хий зайлшгүй хэрэгцээтэй. Учир нь бусад сонголт зардал ихтэй бөгөөд Европын эдийн засгийн өрсөлдөх чадварыг бүхэлд нь бууруулах болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Мөн тэрбээр, “ОХУ болон Европ “Nord Stream 2” байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд ялангуяа одоо буюу Европын хэрэглэгчдийн эрэлт өсөн нэмэгдэж байгаа энэ үед уг төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь юу болох вэ? Европ бусад газраас 30 хувиар илүү үнэтэй хий худалдан авах уу? Европууд үнэтэй байгалийн хий худалдан авч болно. Гэвч энэ бол ухаалаг шийдэл биш тийм үү? Энэ нь тэдний өрсөлдөх чадварыг бууруулна” гэж хэлээд, “Nord Stream 2” төслийг дэлхийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ