Явуулын эрүүл мэндийн үзлэг эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар эрүүл иргэдтэй аймаг болох зорилтын хүрээнд Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар нарын хоёр дахь шатлалын тусламж үзүүлэх баг Мөрөн сумын Далайн-Элбэрэлт, Энх-Үйлс эрүүл мэндийн төвд ажиллаж байна.
Иргэдэд эхний шатанд өрхийн эмч нар нь бүх төрлийн үзлэг оношилгоог хийж шаардлагатай иргэдийг хоёр дахь шатлалын эмнэлэгт явуулж эрүүлжүүлэн эмчлэх төлөвлөгөө гаргасны дагуу
нарийн мэргэжлийн эмч нарын баг газар дээр нь очиж үзлэг хийж байна.
“Үзлэгт хамрагдсан иргэдээс дараагийн шатлал болох аймаг болон нийслэлд очиж
үзүүлж эмчлүүлэх иргэдийг дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 2018 онд тус аймгийн 13 сумын иргэд үзлэг оношилгоонд хамрагдсан бол энэ онд
Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант зэрэг дөрвөн сум ирэх онд бүрэн
хамрагдсанаар аймгийнхаа нийт иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг
оношилгоонд оруулж эрүүл иргэнтэй аймаг болох хөтөлбөр хэрэгжинэ” гэдгийг Хөвсгөл
аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.
Явуулын үзлэгийн багт шүд, мэдрэл, эхо, эмэгтэйчүүдийн эмч зэрэг нарийн
мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд эмч нарын үзлэгт шаардлагатай багаж
хэрэгслийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа ажээ.
Б.Гантуяа