Гэмтэл ,согог судлалын эмч, мэргэжилтнүүд чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-07 09:36:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүр гэмтэл согог судлалын эмч нар чуулж шинээр нэвтрүүлж байгаа технологи болон мэс ажилбаруудынхаа талаар хамтдаа ярилцаж чуулганаа зохион байгуулдаг уламжлалтай аж.

Энэ жил алдаа оноогоо ярилцаж шинэ шийдлийг эрэлхийлж эхэлсэний  20 дах удаагийн эрдэм шинжилгээний хурал Дархан-Уул аймагт анх удаа боллоо.20 дахь удаагийн чуулганд Монголын гэмтэл судлалын эмч мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат эмч Р.Шагдарсүрэн, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга зэрэг эмнэлгийн салбарын эмч мэргэжилтнүүд оролцсон.

Эрдэм шинжилгээний хурлаар “Осол гэмтэл ба хөдөлмөрийн чадвар алдалт” ЭМЯ-аас “Гэмтэл согогоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн” хэлэлцүүлэг болон эрдэм шинжилгээний хуралд зориулсан мэргэжлийн чиглэл, судалгаа нотолгоонд суурилсан 15 орчим илтгэл хэлэлцүүлж аймаг бүрээс ирсэн эмч, мэргэжилтнүүд тухайн илтгэлүүдтэй холбоотой санал бодлоо хуваалцсан юм.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасаг байгуулагдаад 30 жил болж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ойгоо тэмдэглэжээ. Хөдөө орон нутгаас анх удаа гэмтлийн тасгийг байгуулсан төдийгүй ойн хүрээнд энэхүү Гэмтэл согог судлалын 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг аймагтаа зохион байгуулах санал дэвшүүлсэн нь ажил хэрэг болж  “Нотолгоонд суурилсан гэмтэл согог судлал”-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан нь энэ аж.

Дарханы Гэмтлийн тасаг нь 34 ортой таван мэргэжлийн эмчтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд дунджаар 600-900 мэс засал хийдэг байна.

Харин 1100 гаруй хүн тус тасгаар хэвтэн үйлчлүүлдэг ажээ. Сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр гэмтэл бэртэлд өртөх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа гэдгийг эрдэм шинжилгээний хуралд сууж байгаа эмч нарын төлөөлөл онцлов.  Чуулга уулзалтын үеэр эмийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нийлүүлдэг компаниудын үзэсгэлэн болсон.

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ