Майк Помпео БНАСАУ руу мордлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-07 11:15:15

СӨҮЛ. /Yonhap/. Ням гарагийн өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцэхээр Японы нийслэл Токио хотоос хөдөлжээ.


М.Помпео баасан гарагт Япон улсад хүрэлцэн очиж, Ерөнхий сайд Шинзо Абэ болон Гадаад хэргийн сайд Таро Коно нартай уулзсан юм.


БНСУ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Пхеньян хотноо БНАСАУ-ын удирдагчтай уулзах үеэрээ цөмийн зэвсгээс ангижрах хийгээд энх тайван дэглэмийг тогтоох асуудлуудыг хэлэлцэх аж.


Уг уулзалтын дараа буюу ням гарагийн орой М.Помпео БНСУ-ын нийлэл Сөүл хот руу хөдөлж, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нартай уулзах юм.


Ирэх долоо хоногийн даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга яриа хэлэлцээ хийхээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорих ажээ.




Э.Хулан

Холбоотой мэдээ