Гарам андуурч яваад усанд осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Шаварт гэх газар тус сумын харьяат 46 настай иргэн Э суудлын автомашинаар Сэлэнгэ гол гатлах гэж яваад гарам андуурч амь насаа алджээ.
Аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, нэг автомашинтай ажиллаж цогцсыг Сэлэнгэ голын уснаас гаргаж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Иргэдийг гол мөрний усаар гарахдаа баталгаат зам
гүүрээр зорчиж байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын бүлгийн
дарга, Ахмад Л.Ганзориг сэрэмжлүүлэв. Тус аймгийн хэмжээнд энэ онд найман хүн усны ослоор нас барсан аж.
Б.Гантуяа