Ж.Бадраагийн уран бүтээлийг сурталчлан, түгээн дэлгэрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 09:57:29

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд түүний уран бүтээлийг хүүхэд, залуу үеийнхэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх арга хэмжээг Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

Бага ангийн сурагчид Ж.Бадраагийн шүлэг Намсрайжавын хөгжим  “Халуун элгэн нутаг” дууны үг аяыг бүрэн зөв цээжлэн сурах, дунд ангийн сурагчид түүний зохиол бүтээлийг судлан шүлэгнүүдээс уран тод уншин цээжлэх, ахлах ангийн сурагчид “Найрсаг байгаасай” дууг сурах “Ардын билиг зүйч Жамцын Бадраа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцох ажээ.

Ж.Бадраа нь 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт Жамцын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал угсаатны зүйн чиглэлээр 60 гаруй шүүмж өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Түүний зохиосон 300 орчим дуу байдгаас “Халуун элгэн нутаг, “Багш та”, “Жаргаах зүрхэн”, “Гайхмаараа”, “Найрсаг байгаасай” зэрэг олон дуу нь ард түмний дуулах дуртай дуу болон мөнхөрчээ.

Б.Гантуяа


 
 

 

 

 

Холбоотой мэдээ