“Ялтан шилжүүлэх тухай Монгол, БНСВУ хоорондын гэрээ"-нд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dogsom@montsame.mn
2018-10-17 10:50:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-ын урилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид БНСВУ-д энэ сарын 15-17-ны өдөр айлчилж байна. Айлчлалын хүрээнд сайд Ц.Нямдорж Вьетнам Улсын Тэргүүн Шадар сайд Чыонг Хоа Бинь-д бараалхав. 

Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-тай албан ёсны хэлэлцээ хийж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-д гарын үсэг зурав. Төлөөлөгчид Вьетнам Улсын Мансууруулах бодистой тэмцэх газар, Хорих ангиудын удирдах газар, Аюулгүй байдлын академид зочилж, удирдлагатай нь уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 
Айлчлалын үеэр ХЗДХЯ, НАБЯ-ны холбогдох газрын дарга нар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын хэлэлцээр”-ийн төслөөр хэлэлцээ хийж, төслийг үзэглэв.
Холбоотой мэдээ