Цэргийн албаа нэр төртэй хаасан алба хаагчдыг хүндэтгэн угтав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-17 11:29:19

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгаас 2017 оны хоёр  дугаар ээлжээр цэрэгт  татагдаж Mонгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонтХилийн цэргийн 0165 дугаар ангид алба хаасан хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын ажиллагаа энэ сарын 15-нд ард Аюушийн  талбайд боллоо.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 4 дэх заалт "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" тухай Монгол Улсын иргэний үндсэн үүргээ биелүүлж Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165- дугаар ангид Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдан албаа нэр төртэйгээр хаасан дайчдыг  аймгийн Цэргийн штабын дарга Б.Ганхуяг болон гэр бүлийнхэн нь хүндэтгэн угтан авав.

                                                                                                                                                                                                                       А.Бямбасүрэн





Холбоотой мэдээ