Ажилгүй иргэдийн тоо 1,2 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-19 10:08:50

Архангай /МОНЦАМЭ/.Аравдугаар сарын 1-ний байдлаар Архангай аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 936 ажилгүй хүн буйн 49,4 хувь буюу 462 нь эмэгтэйчүүд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1,2 хувиар буурсан байна.

Есдүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 243 хүн шинээр бүртгүүлж, 112 хүн ажилд зуучлуулсан байна. Оны эхний есөн сарын байдлаар аймгийн хэмжээнд 803 ажлын байр шинээр бий болсон. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 350, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Булган, Цэнхэр, Ихтамир, Хангай, Жаргалант, Өлзийт, Чулуут, Хашаат, Тариат сум 20-70 ажлын байрыг, Хайрхан, Цэцэрлэг, Батцэнгэл сум 16-17 ажлын байрыг, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх, Цахир сум 10-17 ажлын байрыг тус тус бий болгожээ. Харин Хотонт сум нэг ч ажлын байр бий болгоогүй байна.

Б.Гэрэлт-Од
    

Холбоотой мэдээ