Малын түүхий эдийн үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-19 17:09:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт малын түүхий эдийн үнэ ханш өсчээ. Түүхий эд худалдан авч байгаа иргэд ямааны арьсыг 13000, хонины арьс 2500, үхэр, адууны шир 10000, ноолуур 75000 төгрөгөөр худалдан авч байна. Цаашид ямааны арьс үнэд орж магадгүйг ченжүүд хэлж байв. “Зуны улиралд үнэ ханш нь буурч үнэгүйдэж байсан түүхий эд үнэ өсч байгаад баяртай байна. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгдсэн учраас малын түүхий эдээ тушаагаад хэрэглээний бараа авдаг байсан бол одоо авах боломжгүй болсон нь малчдад  хүнд байна.

Мал,  махны үнэ өндөр байна гэх юм. Энэ бол худал, малчин бид хямд үнээр л борлуулж байгаа. Харин ченжүүд, худалдаачид дахин дахин нэмснээр иргэд үнэтэй мах авч байна" гэж Бүрэнтогтох сумын малчин Д.Баатар хэлж байлаа.

Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ