Эрхэл багийн ахмадууд чийрэгжүүлэх төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Эрхэл багт Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр “Шинэ өглөө” ахмадын чийрэгжүүлэх төв нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус төвд ахмадууд дасгал хийж, тоглож наадан чөлөөт цагаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломж бүрдлээ.
Аймгийн хэмжээнд энэ оныг “Ахмад настнаа дээдлэх жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд Мөрөн суманд төдийгүй хөдөө орон нутагт ахмадуудыг чийрэгжүүлэлтийн
төв байртай болгох бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсээр байгаа ажээ.
Б.Гантуяа