Ч.Лодойдамбын уран бүтээл сурталчлах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-23 15:31:56

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон төрийн хошой шагналт, сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамбын 101 насны ойд зориулан түүний уран бүтээлийг уншигчдад сурталчлах ажил зохион байгууллаа.

Энэ үеэр уншигчдын  нийгмийн сэтгэлгээг идэвхжүүлэх, уншсан номынхоо агуулгыг баяжуулж бүтээлчээр сэтгэх, өөрсдөө туурвиж бүтээх чадвар эзэмшүүлэх ажлуудыг хийсэн аж.

 Аяны хүрээнд Нийтийн номын сангийн хамт олон Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн зургаагаас 12 дугаар ангийн сурагчдын дунд “Зохиолчийн уран бүтээлээр ном бүтээх” уралдаан, зохиолчийн өгүүллэгүүдээр “Зохиолоос олж авсан ухаарал” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.

Мөн "Тунгалаг тамир" романаар уншигчдын бага хурал, “Монголын зохиолчдын уран бүтээлийг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн АХА тэмцээнийг тус тус зохион явуулжээ. 


                                                                                                                                                                   А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ