Цас их орсноос хальтиргаа гулгаа үүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 23-ны шөнө Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орлоо. Мөрөн суманд таван см цас орж хайлсны улмаас хальтиргаа гулгаа үүссэн байна. Хот тохижилт үйлчилгээний төвөөс сумын авто замын хальтиргаа гулгааг багасгах зорилгоор авто замын 39 уулзварт 1,5 тн давс цацав.
Цаашид ихэнх нутгаар цас орж хүйтрэх
төлөвтэй учраас аж ахуй нэгж албан байгууллагуудыг ойр орчмынхоо 50 м газрынхаа
цасыг хөлдөж гулгаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалж буй.
Тус аймгийн нийт нутгаар 1-17 см цастай цасан бүрхүүл тогтсон бөгөөд өглөөний
10 цагийн байдлаар хамгийн их цас Хатгалд 17 см, Цагаан-Уулд 16 см оржээ.
Б.Гантуяа