Шинэ удирдлагууд удирдахуйн ухааны онол аргазүйд суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад шинээр томилогдсон удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагчаар шинээр томилогдсон удирдах бүрэлдэхүүнд хамарч байгаа юм. Сургалтын үеэр “Цэргийн нийтлэг дүрэм” болон “Онцгой байдлын байгууллагын бүсийн төвийн ажиллах журам”-ын төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ шинээр дэвшин томилогдсон удирдах ажилтнуудад удирдахуйн ухааны онол аргазүйн талаар сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх юм. Сургалт маргааш буюу 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ