Нутгийн зүүн хэсгээр шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-27 00:16:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ирэх амралтын өдрүүдэд цас орж, салхи 16-18м/с хүрч шороон болон цасан шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг зөвлөж байна.

Амралтын өдрүүдэд төвийн нутгаар ялимгүй цас орно. Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Говийн нутгаар 27-28-нд зарим газраар салхи 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Харин баруун аймгуудын нутгаар 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.


Холбоотой мэдээ