Загвар өмсөгч охины цогцсонд хийсэн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-29 14:21:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Боловсрол” телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ энэ сарын 24-ны өдөр “KH apartment” хотхоны 11 давхраас унаж нас барсан хэрэг гарсан.

Цагдаагийн байгууллагаас гадны нөлөө ороогүй буюу амиа хорлосон гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Харин ар гэрийнхэн нь хэрэг гардаг орой гэрээсээ “найзтайгаа уулзахаар хальт гарчихаад ирье” гээд гарсныг нь хэлж түүнийг амиа хорлосон гэх дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Талийгаачийн цогцсыг ШШҮХ-д шилжүүлсэн байна. Шинжилгээний дүгнэлт болон хэргийн газрын баримтанд тулгуурлан түүний үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох юм. Шүүхийн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гардаг аж.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.


Холбоотой мэдээ