Манхан сум төвлөрсөн уурын зуухтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-29 10:38:34

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Манхан сумын төвийг төвлөрсөн уурын зуухтай болгох ажлыг “Эрчим дөл” ХХК хийж гүйцэтгэж дууслаа.

Тус суманд барьсан төвлөрсөн уурын зуух энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтад орсон байна. Одоогийн байдлаар тус сумын төвлөрсөн уурын зуухны 1,9 км шугам сүлжээнд долоон айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, банк зэрэг долоон төсөвт төсөвт байгууллагын 10 гаруй барилга байгууламж холбогдсон байна. Төвлөрсөн уурын зуухтай болсноор ажлын байр нэмэгдэж, жижиг уурын зуухуудыг зогсоож, сумын төвд өвлийн улиралд тав тухтай амьдрах нөхцөл бүрдээд байна. Ховд аймгийн Манхан сум аймгийн төвөөс 80 км зайд оршдог, босоо тэнхлэгийн замтай холбогдон зам харилцаа дэд бүтэц хөгжиж байгаа сумдын нэг юм.


                                                                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ