Төрийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрийг туршихад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-01 18:08:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Бүртгэлийн шинэ хууль өнөөдрөөс хэрэгжиж байна. Энэ хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажил хийгдэж байна.  Тус системийн ашиглалтын талаарх сургалт өнөөдөр боллоо.

 Дээрх 47 үйлчилгээний тоонд багтсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх туршилтын хувилбарыг бэлэн болгож, сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчдын дунд зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /eservice.ulaanbaatar.mn”/ нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй болж, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ