Конгод тархсан "Эбола" вирусийн улмаас олон тооны хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-12 12:04:26
twitter.com/Nyamkanmk

БРАЗЗАВИЛЬ. /ВВС/. “Эбола” вирусийн хамгийн сүүлийн тархалтыг урьд өмнөх тархалтуудтай харьцуулахад хамгийн хүнд нь болж байна гэж Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс мэдэгдлээ.


Өнгөрсөн наймдугаар сараас хойш уг вирусийн улмаас 200 орчим хүн нас бараад байгаа бөгөөд 300 гаруй хүн халдвар авсан байна гэж мэдэгдэлд дурджээ.


Үүний зэрэгцээ 25 мянга гаруй хүнийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байгаа ажээ.


Тус улсын Эрүүл мэндийн сайд Оли Лунгагийн мэдээлснээр, одоогийн байдлаар халдвар авсан 319 хүн байгаа бөгөөд халдварын улмаас 198 хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ