Дизель хөдөлгүүртэй автомашинуудыг хориглоно

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2018-11-13 17:37:02

ПАРИС. /VOA/. Ирэх 2019 оны зунаас эхлэн Францын “Гранд Парис” бүс нутагт дизель хөдөлгүүртэй, хуучин автомашинуудыг хориглох шийдвэрийг тус бүс нутгийн засаг захиргаа даваа гарагт гаргасан байна.


Бүс нутгийн зөвлөлийн мэдээлснээр, 2000 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө үйлдвэрлэсэн, дизель хөдөлгүүрт автомашинуудыг нийслэл Парис хот болон түүний ойролцоох 79 сууринд хориглох тухай санал хураалтыг явуулсан аж. Уг бүс нутаг нь нийт 5.61 сая оршин суугчтай ажээ.


Мөн 2030 он гэхэд “Гранд Парис” бүс нутгийн авто замаар зөвхөн цахилгаан эсвэл ус төрөгчийн түлшээр ажилладаг автомашинуудыг явахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа юм.


Өнгөрсөн сард Францын хүн ам ихтэй Лион, Ницца, Экс-Марсель болон Тулуза зэрэг 15 хотын удирдлагууд 2020 он гэхэд утааны ялгарлыг эрс бууруулахаар тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ