Хөрөнгийн биржид үнэт цаасны хоёр компани гишүүнээр элслээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-11-13 17:56:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл "Централ Секюритийз ҮЦК" ХХК, "Инвескор капитал ҮЦК" ХХК-ийг  гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан байна.

Ингэснээр тус биржийн  гишүүн компанийн тоо 61 болжээ.  Монголын хөрөнгийн биржээр  өнөөдрийн байдлаар 220 гаруй  компани хувьцаагаа арилжиж буй юм.



Холбоотой мэдээ