АСЕАН-ы орнууд Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд санаа зовниж буйгаа илэрхийллээ

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 14:11:47
twitter.com/Nyamkanmk

СИНГАПУР. /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын удирдагчид Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд санаа зовниж буйгаа илэрхийллээ.


АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын дараа хурал даргалагч хамтарсан мэдэгдлийг танилцуулжээ.


Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан болон тус бүс дэх үйл ажиллагаанд холбооны гишүүн орнууд санаа зовниж байна гэж мэдэгдэлд бичжээ. Өнгөрсөн онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд “санаа зовних” гэдэг үг ороогүй байсан нь сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгисийн асуудал даамжирч байгааг илтгэж байна. Гэсэн хэдий ч мэдэгдэлд БНХАУ-ын нэрийг цохон тэмдэглээгүй юм.

Холбоотой мэдээ