“Сэрэмж” баг хойд бүсдээ тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-15 17:46:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Сэрэмж” баг Орхон аймагт болсон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Өсвөрийн аврагч” тэмцээнд тэргүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.


Тэмцээнд хойд бүсийн Орхон, Булган, Хөвсгөл зэрэг 7 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 7 баг тамирчид оролцож 8 төрлөөр өрсөлдсөн байна. Үүнд мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, дугуйн саадыг туулах, анхны тусламж үзүүлэх, хүч тамирын дасгал, химийн хордолтын цэг, савлуур, цэргийн хэргийн мэдлэгийн үзүүлэх тоглолт зэрэг хэсгүүд багтжээ. Тус тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэгтэй болох ач холбогдолтой ажээ.

Холбоотой мэдээ