Бэлгэнд авсан бэрсүүт жүржийг Умард Солонгосын иргэдэд тараана

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-16 14:40:45

МОСКВА. /РИА Новости/Өмнөд Солонгосоос бэлгэнд авсан 200 тонн бэрсүүт жүржийг Умард Солонгосын иргэдэд тараахыг тус улсын удирдагч Ким Жөн Ун үүрэг болгосон тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


Бэрсүүт жүрж явуулсантай холбоотойгоор Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархал илэрхийлсэн байна.


Умард Солонгосоос 2 тонн  зэрлэг мөөг бэлэг болгон авсан Өмнөд Солонгос улс тус улсад 200 тонн бэрсүүт жүрж илгээсэн байна. Бэлэг болгон илгээсэн зэрлэг мөөгийг Өмнөд Солонгос улс тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн 9 дүгээр сард Пхеньянд айлчлах үеэр хүлээн авчээ. 

Холбоотой мэдээ