С.Хүдэрчулууны гэр бүл “Супер донор гэр бүл”-ээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-16 22:51:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цусны төв, Улаан загалмайн хорооноос гэр бүлээрээ жил бүр цусны төвд цусаа хандивлаж шаналж зовсон нэгний амьдралд инээмсэглэл бэлэглэдэг сайхан сэтгэлт донор хосуудаас С.Хүдэрчулууны гэр бүл “Супер донор гэр бүл”-ээр шалгарчээ.

С.Хүдэрчулуун нийт 17 литр цус өгч өнгөрсөн 6 сард хүндэт донор болсон бол гэргий Б.Дэлгэрцэцэг нь 7,5 литр цусаа өгсөн байна. Тус аймагт анх удаа доноруудаа идэвхжүүлэн алдаршуулах зорилгоор “Супер донор гэр бүл”-ийг тодруулж байгаа  бөгөөд цаашид уламжлагдан явагдах гэнэ. Хүндэт донороор 12-оос дээш литр цус өгсөн хүнийг тодруулдаг бөгөөд орон нутгийн зүгээс жилд нэг удаа түлээ түлшний хөнгөлөлтөнд хамруулж нэг удаа сувилалд хэвтэх 3-р эмнэлэгт иж бүрэн үзлэг оношлогоо шинжилгээнд хамрагдах эрх олгодог байна. Тус аймгийн хэмжээнд 1300 гаруй донор байдаг бөгөөд 40 хувь нь идэвхтэй донор бол 60 орчим хувь нь шинэ донорууд гэнэ. Хөвсгөл аймгийн Цусны төв нь жилд 300 гаруй   литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэн иргэддээ хүргэдэг ажээ.

 

Холбоотой мэдээ