Өөрчлөлтийг бодитоор үнэлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-17 15:40:46

ПОРТ-МОРСБИ. /РИА Новости/Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүдийг бодитоор үнэлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ажил хэргийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. 


“Үүрэг хариуцлагаа биелүүлж, аливаа өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд дэлхий дахинд ямар өөрчлөлтүүд гарч байгааг бодитоор, үнэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид саад бэрхшээл үүсгэж, үндэстэн хоорондын нягт харилцаа холбоогоо тасалвал  эдийн засгийн дүрэм журам, түүхэн хандлагыг сөрөх бөгөөд иймэрхүү хандлага нь хүн төрөлхтний итгэл найдварт нийцэхгүй. Нээлттэй байдал, хамтын ажиллагааны чиг шугамыг баримтлах нь илүү их боломж, сайн сайхан байдалд хүргэж, хаалттай байдал нь бусдаас өөрийгөө тусгаарлаж, чиглэлээ алддаг болохыг түүх батлан харуулсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.  

Холбоотой мэдээ