Мөрөн хотын НАМЗХ-ны даргаар Б.Түвшинжаргал сонгогдлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-11-19 15:17:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотын МАН-ын дэргэдэх НАМЗХ-ныээлжит чуулган болж 200 гаруй  залуус оролцлоо. Тус чуулганд Мөрөн хотын МАН-ын дарга Ц.Гансүх, дэд дарга Д.Идэрмөнх, НАМЗХ-ны дарга П.Ганзориг нар орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж залуусын санал бодлыг сонсч цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн төлөвлөв. Энэ үеэр Мөрөн хотын НАМЗХ-ны  даргаар Б.Түвшинжаргал сонгогдож залуусынхаа төлөөлөл болон ажиллахаар болов.



Чуулганд Улаан баатар хотоос шилдэг лектор Н.Эрдэнэбаатар урилгаар оролцож залуучуудад “Эерэг хандлага эерэг сэтгэлгээ” манлайлан ажиллах талаар илтгэл тавьж залуусын сонирхсон асуултанд хариулт өгчээ. Тус чуулганд Мөрөн хотын 14 багаас оролцсон 200 гаруй залуучууд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө зорилго зүтгэл нэгтэйгээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ