Цагаачдын эрхийг хаах зорилготой Д.Трампын зарлигийг шүүгч түдгэлзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 17:29:11
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын өмнөд хилийг хууль бусаар давж буй цагаачдын орогнол хүсэх эрхийг хаах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигийг Холбооны улсын шүүгч түдгэлзүүллээ.


Сан-Франциско хотын шүүгч Жо Тайгер иргэний эрхийг хамгаалах бүлгийн зүгээс гаргасан тайлбарыг хүлээн авсныхаа дараа Д.Трампын зарлигийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.


Д.Трамп АНУ-ыг чиглэн яваа цагаачдын цувааг зогсоох зорилгоор энэ сарын эхээр уг зарлигт гарын үсэг зурсан байна. Тэрбээр уг зарлигийг батлахдаа энэ бол үндэсний ашиг сонирхлын асуудал юм гэж мэдэгджээ. 


Гэвч иргэний эрхийг хамгаалах бүлгүүд түүний шийдвэрийг эсэргүүцсэн байна.


Шүүгч Тайгер шүүх хурлын үеэр “АНУ-д ирж байгаа гадаад хүн болгон орогнол хүсэх эрхтэй гэдгийг одоогийн хуульд тодорхой болгосон. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар ч хэмжээнд байсан гэсэн тэрбээр цагаачлалын хуульд нэмэлт нөхцөл оруулах боломжгүй. Үүнийг Конгрессоос хатуу хориглосон байдаг” гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ