Луврын музей эргэн нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-22 17:15:08

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 22 /AFP/. Луврын музей жигшүүрт хулгайн гэмт хэргийн улмаас түр хаагдсанаасаа хойш гурав хоногийн дараа буюу өнөөдрөөс дахин нээгджээ. 


Дэлхийн хамгийн олон жуулчныг татдаг музейн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсээд буй энэ үед Луврын музейн захирал Лоренс Дес Карс лхагва гарагт Францын Сенат дахь соёлын хороонд байцаалт өгөх гэж байна.


Луврын музейг 2021 оноос хойш удирдаж буй Л.Карс нь өнгөрсөн ням гарагт гэгээн цагаан өдрөөр долоон минутын  дотор үнэт эдлэлүүд хулгайд алдагдсанаас хойш олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.


Өнгөрсөн сард өөр хоёр музейд хулгай орсны дараа Францын музейнүүдэд аюулгүй байдлыг хангаагүй байсан нь шүүмжлэл дагуулж байна. Парисын прокурор Лоре Бекка мягмар гарагт мэдээлэхдээ, Луврын хохирлыг 88 сая евро /102 сая ам.доллар/ гэж тооцоолсон гэв.


Олон мөрдөгчид ням гарагт гарсан хэргийн буруутнуудыг хайж байгаа бөгөөд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг ачаа өргөгчөөр музей рүү нэвтэрч, зугтах үедээ очир эрдэнийн шигтгээтэй титмийг унагасан гэсэн таамаг дээр ажиллаж байна.


Л.Бекка ням гарагт болсон хулгайн гэмт хэрэгт дөрвөн хүн оролцсон гэдгийг баталж, хэргийн газраас олдсон хурууны хээг шинжилж байгаа гэж мэдэгджээ. Скүүтер унаж зугтсан хулгайч нарыг олохын тулд мөрдөгчид музейн эргэн тойрон дахь болон Парисаас гарах гол замуудын камерын бичлэгийг шалгаж байгаа ажээ.



Холбоотой мэдээ