Завханы хүлэмжийн аж ахуй эрхлэгчид дадлага хавсарсан сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханд хүлэмжинд
нарийн ногоо тариалах агротехник ба хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцооолох нь
сэдэвтэй сургалт болж байна.
Тус сургалтыг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгээр Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулж байна. Сургалтад 24 сумын 80 гаруй хүлэмжийн аж ахуй эрхлэгч оролцож туршлага судлахаас гадна хүлэмжийн аж ахуй эрхлэхэд тулгамддаг асуудал, нарийн ногоо тариалах арга технологи, хүлэмжийн аж ахуйн ашиг тус, тооцоолол гээд тус аж ахуйн талаарх мэргэжлийн сургалтын хичээлүүдийг үзэж байна. Сургалт танхимын онолын хичээлээс гадна дадлага ажлыг газар дээр нь олгох аргачлалаар явагдаж байгаа аж.
Дашрамд дуулгахад Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй. Тиймээс баруун аймгуудаас анх удаа өвлийн хүлэмжийн аж ахуйг барьж ашиглалтад оруулсан билээ.
Улиастайчууд хоёр дахь жилдээ шинэхэн
нарийн ногоог амталж байна
Баруун
бүсдээ анхдагч үлгэр жишээ ажиллаж буй “Загасан
нүд-Загастай” ХХК–нийн өвлийн хүлэмж хоёр дахь өвөлдөө ургацаа хүлээж аваад байна.
Тус компани өнгөрсөн оны 11
дүгээр сард мэргэжлийн агрономичийн удирдлаган дор тариалалтаа эхлүүлсэн нь
амжилттай болж Улиастайчуудыг шинэ нарийн ногоогоор хангаж байгаа юм. Өдгөө хүнсний 6-8 төрлийн ногоог хүлээн авч худалдаанд гаргажээ.
Тухайлбал навчит салат, бууцай, юуцай, яншуй, редиск гэх мэт төрлийн навчит
ногоог тариалж ургацаа хураан авсан байна. Одоогоор 300 м.кв хоёр
ширхэг өвлийн нарлаг хүлэмжинд тариалалтаа хийж байна. 1м.кв талбайгаас 3,5-4
кг навчит ногоо, 8-12 кг улаан лооль, чинжүү хураан авч хэрэглэгчдэд эрүүл
хөрсөнд ургасан шинэ ногоогоор үйлчилж байгаа аж. Мөн
стандартын шаардлага хангасан 300 м.кв зоорь, үйлдвэрийн байрыг ашиглалтанд
оруулсан байна. Цаашид “Загасан нүд-Загастай” ХХК хүлэмжийн аж ахуйгаа түшиглэн
даршилсан нөөцөлсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.