Давсны иодын агууламжийг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 22:14:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас хүн амын хүнсний хэрэглээний давсанд иодын агууламжийн судалгаа хийжээ.
Аймгийн хэмжээнд худалдан борлуулж байгаа 13 төрлийн, байгальд ургадаг зургаан төрлийн нийт 19 нэр төрлийн давсыг Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторид илгээн шинжлүүлсэн байна.
Шинжилгээгээр иоджуулсан таван төрлийн давснаас нэг давсанд иод илрээгүй, хоёр давсанд стандартын түвшнээс бага хэмжээний иод илэрчээ. Харин хоёр давс нь хүнсний зориулалттай иоджуулсан байгалийн давсны техникийн ерөнхий шаардлага MNS:5046:2001 стандартын үзүүлэлтийг хангасан байна.
Холбоотой мэдээ