Охин маань "100 настай"
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ бол миний охин. Би охинтойгоо хамт өсөж, том болж байгаа мэт санагдах болжээ. Бид заримдаа хүүхдүүдээсээ суралцах үе байдаг гээд бод доо.
Нэг өдөр би охиндоо тэсэрдэг чихэртэй шоколад өгсөн юм. Тэгтэл охин маань, “Ээж ээ, энэ шоколад миний аман дотор бүжиглээд байна” гэж хэлсэн. Тэр үед охиноо шоолох, өхөөрдөх, хайрлах сэтгэл төрсөн ч гэнэт “Бид яагаад нээрээ ийм жижиг зүйлсээс ч аз жаргалыг мэдэрч чаддаггүй юм бол” гэж бодогдсон шүү.
Бас нэгэн
жишээ:
Охин минь 4
настай. Гэвч түүнээс “Миний охин хэдэн настай билээ” гэж асуухад “Би 100
настай” гэж итгэлтэй хариулдаг. “Үгүй дээ, миний охин чинь 4 настай шүү дээ”
гэхэд, тэр уйлах шахан “Нөү, би 100 настай” гэж зүтгэдэг. Тэгээд би дахин
охиныхоо насны талаар маргахгүй, тулгахгүй гэж шийдсэн. Учир нь та бидний
хүүхэд хэний ч өмнө, юуны ч өмнө өөрийнхөө үзэл бодолд бат зогсож сурах
хэрэгтэй биш гэж үү.
Тайлал: Яагаад 100 настайгийнхаа учрыг тэр “Би сүү уугаад” гэж хариулдаг билээ.

Ээж: Б.Гармаа, 27 настай, сэтгүүлч
Улаанбаатар