БНХАУ Латин Америкийн орнуудын худалдааны хоёр дахь том түнш орон болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-30 09:57:28

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Латин Америкийн орнуудын худалдааны хоёр дахь том түнш орон болжээ.


Үүний зэрэгцээ Хятадын хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гадаад орнуудын хоёрдугаарт Латин Америкийн орнууд жагссан тухай Хятадын Худалдааны яамнаас пүрэв гарагт мэдээлэв.


“Сүүлийн жилүүдэд Хятад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, хөрөнгө оруулалт болон төслийн салбар ихээхэн хөгжиж байгаа билээ” гэж Худалдааны яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гао Фэн мэдэгдсэн байна.


Түүнчлэн энэ оны эхний есөн сарын хугацаанд тус орнуудтай хийсэн худалдаа 230 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ