Баян-Өлгийн нутгаар салхи 28 м/с-д хүрч шуурснаас авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-01 11:46:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнөөс салхи 20-28 м/с-д хүрч цасан болон шороон шуурга шуурч байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас  өчигдөр оройн 22:00 цагаас эхлэн Өлгий сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг аюултай үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хаалаа.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр салхи өнөөдөр үдээс хойш намдах төлөвтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ