Өвлийн аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг нэгдсэн маршрутад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-04 12:52:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж өвлийн аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг  Байгаль орчин аялал жуулчлалын яамны саналаар нэгдсэн маршрутад орууллаа.

Ингэснээр Монгол орныг зорин ирж байгаа жуулчид өвлийн улиралд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийг бүрэн үзэх боломжийг олгох зорилготой Мөсний баярын өдрийг урагшлуулж, уравдугаар сарын 2, 3-нд тэмдэглэхээр болж байгаа юм.

Аялагч, жуулчид хоёрдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд “Цас цааны баяр”, үзээд маргааш нь Хатгалд ирж гуравдугаар сарын 2, 3-нд  “Мөсний баяр”-т оролцох юм. Мөн бусад аймгуудад болдог эвент арга хэмжээнүүд болох “Бүргэдийн баяр”, гуравдугаар сарын 5, 6-нд,“Тэмээний баяр”  гуравдугаар сарын 8, 9-нд болох учраас Мөсний баярт оролцсон иргэд үргэлжлүүлэн дээрх арга хэмжээнүүдийг үзэх боломж олгож байгаа гэнэ.

"Мөсний баяр" 3 сарын 3,4-нд болдог байсан үед жуулчид дараагийн баярт очиж амждаггүй байсан гэнэ. Иймээс "Нүүдэлчдийн соёл" арга хэмжээний хүрээнд өвлийн томоохон эвент арга хэмжээнүүд хоорондоо нэг хоногийн зайтай болж байх учир аялагч болон жуулчид, иргэд оролцох боломжтой болж байгаа ажээ.

  

Холбоотой мэдээ