“Миний цуглуулсан хорвоо” ном тээсэн тэмээн жингийн аялал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-03 18:24:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол ёс заншил, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан ном тээсэн тэмээн жингийн аялал Дорноговь аймгийн Хамарын хийдээс Улаанбадрах сум руу энэ сарын 06-наас 08-нд эхэлнэ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулж “Арлааны Эрдэнэ-Очир сан” түүний хүү Э.Цагаан-Уул, гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд нь санаачилж дээрх номтой аяллыг  зохион байгуулж байгаа аж.

 "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жин  Хамарын хийдийн  цогцолбороос хөдөлж хоёр хоног явж 08-ны өглөө Улаанбадрах суманд хүрэх бөгөөд жингийн явцад тэмээ хөлөглөсөн найрагчид "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага уншиж, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнд оролцох бөгөөд Улаанбадрах  суманд ном хүлээлгэн өгөх аж.  Мөн МҮОНТ-ийн уран бүтээлчид тусгай нэвтрүүлэг бүтээх юм.

Холбоотой мэдээ