"TOP 20" индекс 0.24 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-04 16:42:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Түрээсийн орон сууц хөтөлбөрийн  хүрээнд энэ оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын оон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна хэмээн төлөвлөсөн ч энэ нь ажил хэрэг болсонгүй. Тэгвэл өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй тус байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа.

Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн: “972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгаа. 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гарна” гэв.

“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөө байр бөгөөд  өмнө нь ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөхгүйгээр барьсан санал, гомдол иргэдээс гарсантай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг давтахгүй байх шаардлага тавьж ажиллажээ. Ингэснээр орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг энэ удаад цогцоор шийдсэнийг албаныхан онцлов.

 “Буянт Ухаа 2” хорооллын энэхүү 972 орон сууцанд айл өрхүүдийг түрээсээр оруулахдаа урд өмнөх шигээ сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно” хэмээв.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: “Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, Хөгжлийн банк зэрэг холбогдох байгууллагууд хамтран, нэг зүгт харж ажилласнаар “Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Цаашид хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах боломж нөхцлийг бүрдүүлж байгаа нь  сайшаалтай” хэмээн тодотголоо.

 Дашрамд дурдахад, 2015-2021 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарснаас хойш эдүгээ 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж,1500 орчим айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна.

Холбоотой мэдээ