Орон нутаг судлах музей сар бүрийн хөтөлбөр гарган сурагчдад үйл ажиллагаагаа сурталчилж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-12-04 21:11:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах муей хүүхэд багачуудад музейн үзмэрийг таниулан сурталчлах зорилгоор сар бүр тусгай хөтөлбөр гарган танилцуулж байна. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаа буга, цаатан иргэдийн тухай, Өндөр Гонгорын тухай зэрэг онцлог үзмэрүүдийг танилцуулж ерөнхий боловсролын сургуулийн багш эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Энэ үеэр хүүхдүүд үзмэр үзэж танилцаад зогсохгүй өөрснөө үзсэн сонссон мэдээллийнхээ тухай ярилцаж хамтран зураг зурах, тайлбар бичих зэрэг бүтээлч ажлыг өрнүүлж байгаагаараа онцлог гэнэ.


Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ.1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ