Хоол хүнсээр дамжуулан хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн дэмжиж байгаагаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-11 10:37:50

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн хамт олон хоол тэжээлээр дамжуулан хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нормативыг өөрчлөн дан ганц махан хоол бус жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүнийг хоолны цэсэндээ нэмжээ. Ингэснээр хүүхдийн хоолны 40 хувь нь махан хоол, 30 хувь нь сүүн бүтээгдэхүүн, 30 хувь нь жимс жимсгэнэ эзэлж байна.

Тус цэцэрлэгээс хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг зургаан бүлгийн 60 гаруй эцэг эхчүүдийг хамруулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зохион байгууллаа.

Хүүхдэд өгөх хоол хүнсний чанарыг сайжруулж, тогтсон хуваарь гарган ажиллаж байна. Ингэхдээ хүүхдэд цагаан идээ, сүүн сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ өгөхийн дээр махан бүтээгдэхүүнийг хүүхдийн эрүүл мэндэд нийцүүлэн боловсруулан олон нэр төрлийн хоол хийж өгч байна. Үүнээс гадна маанай цэцэрлэг хоол тэжээлээр дамжуулан хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олон үр дүнг гарган ажилласнаа эцэг эхчүүддээ тайлагналаа. Энэ үеэр тус цэцэрлэгийн тогоочийн өдөр тутамд хийдэг хоол хүнсний амталгаат үзэсгэлэн гаргасан” хэмээн Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Пагма хэллээ.

Тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 27 багш ажилчидтайгаар 6 бүлэгт 287 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ