Шизофрен нь D амин дэмийн дутагдалтай холбоотой болохыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 15:59:00

МОСКВА. /РИА Новости/. Шизофрен буюу солио өвчин болон D амин дэмийн дутагдал хоорондын холбоо хамаарлыг эрдэмтэд илрүүлсэн тухай “Science Alert” цахим хуудас мэдээлжээ.


Судалгаанд 2602 хүнийг оролцуулжээ. Тэд судалгаанд оролцогчдоос авсан цусан дахь D амин дэмийн агууламжид дүн шинжилгээ хийсэн байна. Төрөх үед D амийн дэмийн дутагдалтай байх нь хожим шизофрен өвчин үүсгэх эрсдэлийг 44 хувиар нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн байна. 


“D амин дэмийн дутагдалтай жирэмсэн эхчүүдэд тус амин дэмийг нэмэлтээр өгөх туршилтыг хийж үзэх нь бидний дараагийн алхам болж байна” гэж Квинслендийн тархины хүрээлэнгийн мэдрэлийн өвчин судлаач Жон Макграт мэдэгджээ.

Холбоотой мэдээ