"Топ 20" индекс 1.12 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-13 17:03:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 563,300,727 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,640 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Тодруулбал, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Адуун Чулуун" ХК-ийн ADL хувьцаа, "Тахь-Ко" ХК-ийн TAH хувьцаа тус тус 15 хувиар хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Орхондалай" ХК-ийн ORD хувьцаа 14.29, "Хөх Ган" ХК-ийн HGN 11.28 хувьцаа хамгийн их уналттай байв.Энэ өдөр "TOP 20" индекс 1.12 хувиар буурч 19672.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,335,695,175,198.98 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ