Страсбургт халдлага үйлдсэн этгээдийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-14 09:31:47

ПАРИС. /Xinhua/. Энэ долоо хоногийн мягмар гарагт Францын Страсбург хотод зул сарын баярын худалдааны үеэр галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн этгээдийг тус улсын цагдаагийн газрын ажилтан буудан хөнөөсөн гэж Францын Дотоод хэргийн яамны сайд мэдээлэв.


Цагдаагийн ажилтнууд халдлага үйлдсэн Шериф Шекатт гэгчтэй Страсбургийн нэгэн гудамжинд таарсан бөгөөд гэмт этгээдийг буудан хөнөөхөөс өмнө Ш.Шекатт гал нээсэн гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.


Мягмар гарагт гарсан халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн хүнд шархадсан ба хэргийн газраас зугтсан этгээдийг аюулаас хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн эрэн сурвалжилж байсан юм.


29 настай Ш.Шекатт нь өмнө нь Франц болон Германд эрүүгийн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан ба шоронд хоригдож байхдаа эргэлт буцалтгүй лалын шашинтан болсон байжээ. 

Холбоотой мэдээ