Орон нутгийн хѳрѳнгѳѳр 21 худаг засварлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-12-16 11:23:22

Өмнөговь /МОНЦАМЭ/  Тус аймагт 2018 онд бэлчээрийн усан хангамжийн нэмэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөө сумдад инженерийн хийцтэй нийт 21 худгийг засварлаж ашиглалтад орууллаа.

Олон жил ашиглах боломжгүй байсан эдгээр худгуудыг сэргээн засварлах ажлыг хийснээр зун, намартаа 60-70 өрхийн 75,000 гаруй тоо толгой мал сүргийг услах боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр 30,000 га бэлчээрийг сэргээн усжуулах боломж бүрдсэн бөгөөд энэхүү худгуудыг ашиглах малчид, иргэд цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсныг онцолж байна.

Өмнөговь аймагт дулаан өнтэй өвөл болж байна.

Холбоотой мэдээ