Баян-Өлгийд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-17 15:24:04

        Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн 4191 хүний 4,9 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтсэн 156 хүний 12,8 хувь, түргэн тусламжийн 291 дуудлагын 16,8 хувийг томуу, томуу төст тус тус эзэлж, өмнөх долоо хоногоос 2,2 промилээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

        Харин уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна.

    Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөгөө өгөх, мөн сайн дурын вакцинд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ