Хүчит болон эрдэст тэжээлийн нөөцийг сайн бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 21:51:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орхон сумын малчид эрдэст болон хүчит тэжээлийг өмнөх жилүүдийнхээс сайн нөөцөлсөн гэж сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ ярилаа.

            Сумын хэмжээгээр 320,0 шахам мянган мал өвөржүүлэхээр бэлтгэл хангасан ч Орхон аймаг болон Булган сумын малтай иргэдийн тавиул 80,0 орчим мянган мал тус суманд өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Малчид 4500 тонн өвс бэлтгэсний дээр сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50-60 тонн тэжээл нөөцөлсөн байна.

            - Одоогоор цас бага, хараар хүйтэрч байгаа учир малын ундаасч, улдаж эхэлж байна. Энэ жил эрдэст тэжээлийн нөөцийг сайн бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөл авч түлээний мод бэлтгэн Баяннуур суманд борлуулж, оронд нь хужир авчирсан гэж сумын Засаг дарга ярилаа.

            Малчдын өвөлжилтийн бэлтгэлийг өрх бүрээр орж шалган хүлээн авсан учир өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайн хангасан гэнэ.

Холбоотой мэдээ