МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.
Өнөөдөр тус намын 28 дугаар Бага хурал 11.00 цагт эхэлсэн. Энэ үеэр МАН-ын
дарга У.Хүрэлсүх “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгтэй холбогдуулан УИХ-ын
дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хөндсөн юм. Харин хуралдаанд оролцогцож
буй зарим гишүүдийн зүгээс Бага хурлаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн
үндэслэлгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Тиймээс Бага хурлыг нэг цагийн
хугацаатай түр завсарлуулж, УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай намын шийдвэрийг
Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж буй юм.