БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-21 12:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн БНХАУ-ын Тяньжин хотын Төрийн өмчийн зөвлөлийн дарга Шень Шин болон тус албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот орчимд хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулж, орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

2019 оны дөрөвдүгээр сараас хүлэмжийн аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулах ажил эхлэх юм байна.

Холбоотой мэдээ