Булган аймгийн бүх сум цаг уурын автомат станцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-22 21:06:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт, Бүрэгхангай, Хишиг-Өндөр зэрэг найман суманд БНСУ-ын 400,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цаг уурын автомат станц суурилуулж, туршилтын журмаар ашиглаж эхэллээ.

Ингэснээр тус аймгийн бүх сум цаг уурын автомат станцтай болж цаг уурын ажиглалт, судалгааны ажилд техник технологийн шинэчлэл хийгдээд байна.

Мөн аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний 25,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автомат станц сууриллуулсан сумын цаг уурын харуулуудын ажиглалтын талбайг томсгох, цахилгааны эх үүсвэртэй холбох ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ