Цагаачид хөлөг онгоц булаан авсан боловч хурдан бууж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-12-22 17:20:38

ЛОНДОН./BBC/. Дөрвөн цагаачийн булаан авсан хөлөг онгоцыг  Их Британийн тусгай алба Темза мөрний адагт чөлөөлжээ. 


Италийн компанид харьяалагддаг ачаа тээврийн “Grande Tema” хөлөг онгоц Нигерийн боомтоос хөдөлж, Африкийн баруун эрэгт гурван удаа зогссон бөгөөд нэг зогсолтынх нь үеэр цагаачид халдсан байна. 


Төмөр саваа, хутгаар зэвсэглэсэн цагаачид Темза мөрний адагт хөлөг онгоцны багийнхныг эрэгт дөхөж оч гэж шаардан сүрдүүлж эхэлсэн аж. Гэвч Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний 25 хүний бүрэлдэхүүнтэй тусгай алба ирэхэд цагаачид хурдан бууж өгчээ. 


Хөлөг онгоцны багийнхныг сүрдүүлсэн цагаачдыг бүгдийг нь баривчилсан бөгөөд багийн гишүүдээс гэмтэж хохирсон байхгүй байна. 


Холбоотой мэдээ